09/10/2026 | Press release | Distributed by Public on 09/09/2026 23:03
2026 оны Орон нутгийн хөрөнгө оруулалтаар ТП 19-201, ТП 175-56, ТП 186-37, ТП 35-102, ТП 121-36, ТП 88-175 , ТП 69, ТП-208, ТП-91,ТП-90 дэд станцуудын нийт 1215 өрхийн хэрэглэгчдийг болон 10-р багийн айл өрхүүдийг ухаалаг тоолуурт шилжүүлэх ажил эрчимтэй явагдаж байна. Энэ нь эрчим хүчний хэмнэлт, хяналтыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.Ухаалаг тоолуур нэвтрүүлснээр хэрэглэгчид өөрсдийн цахилгааны хэрэглээг бодит цаг хугацаанд хянах, цахим хаяг болон аппликейшнаар дамжуулан төлбөрөө шуурхай шалгаж, төлөх бүрэн боломж бүрдэх билээ