Ministry of Foreign Affairs of Mongolia

02/16/2026 | Press release | Distributed by Public on 02/15/2026 20:09

AWARDS FOR 'PROVINCIAL CHAMPION SHEPHERD-HOUSEHOLDERS' SELECTED BY BAYAN SUMAAS

XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морь жилийн сар шинийн босгон дээр "Аймгийн аварга малчин-өрх"-өөр тодорсон Баян сумын "Цант" багийн малчин Алтангэрэлийн Батчулуун, "Өгөөмөр" багийн малчин Батчулууны Отгонбат, "Цавчир" багийн малчин Бат-Эрдэнийн Доржнамжил, "Өгөөмөр" багийн малчин Алтангэрэлийн Ганболд болон "Аймгийн Алтан унаганы эзэн"-ээр тодорсон "Цант" багийн малчин Дугаржавын Төмөрхуяг нарын шагналыг аймгийн ЗДТГ-ын ХШҮХ-ийн дарга Т.Хуягбаатараар ахлуулсан ажлын хэсэг, сумын удирдлагуудын хамт хотонд нь гардуулан өглөө. Улс, аймаг, орон нутгийнхаа хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйлсэд хөдөлмөр зүтгэлээ зориулж, буянт мал сүргээ өсгөн үржүүлж байгаа эрхэм та бүхэндээ баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эрдэнэт сүргийн буян хишиг арвижин дэлгэрэх болтугай.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 16, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 16, 2026 at 02:09 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]