02/12/2026 | Press release | Distributed by Public on 02/11/2026 20:39
АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧААР МӨРӨН СУМЫН 4-Р БАГИЙН ТАРИАЛАНЧ Н.ОЮУН ТОДОРЛОО "Сүрээр дарагч" хэмээх Гал морин жилийн босгон дээр Мөрөн сумын "Дулаан" 4-р багийн тариаланч Намжаагийн Оюун Аймгийн аварга тариаланч цол хүртлээ. Шагналыг 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Мөрөн сумын ИТХ-ын дарга Л.Баярхүү, Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр тэргүүтэй албаны төлөөлөл гардуулан өгч, хүндэтгэл үзүүлэв. Олон жилийн хөдөлмөр зүтгэл, тариалангийн салбарт оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн аймгийн аварга тариаланчаар тодруулсан бөгөөд түүний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.