Ministry of Foreign Affairs of Mongolia

09/04/2026 | Press release | Distributed by Public on 09/04/2026 02:43

“Алтан намар–2026” өргөтгөсөн худалдааны үеэр зарж байгаа төмс, хүнсний ногооны гарал үүслийг шалгах ажлыг тогтмол зохион байгуулж байна

Баянгол дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗН-ийн харьяа 1000 автомашины зогсоолд "Алтан намар-2026" төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Худалдаа, үйлчилгээний үеэр иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, худалдаа үйлчилгээний холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Баянгол дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс хамтран хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Хяналт шалгалтын хүрээнд:

  1. Худалдаалжбуй төмс, хүнсний ногооны гарал үүслийн баримт, шинжилгээний бичиг, болон холбогдох бусад мэдээлэл,
  2. Худалдаа эрхлэгчдийн хууль, дүрэм, журам болон тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангуулах,
  3. Худалдааны талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог хаягдлын зохистой менежментэд хяналт тавих,
  4. Худалдаа, үйлчилгээний эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг мөрдүүлэх,
  5. Иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
  6. Иргэдийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах, худалдаа үйлчилгээний орчныг цэвэр, зохион байгуулалттай байлгах чиглэлээр хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах юм.
Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 04, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 04, 2026 at 08:43 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]