Ministry of Foreign Affairs of Mongolia

08/17/2026 | Press release | Distributed by Public on 08/16/2026 19:34

ҮЕР, УСНЫ ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ “БҮҮ БАС!” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

✅Иргэд олон нийт гол, ус бүхий газруудад олноор зорчих болсон энэ үед үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, сэрэмжлүүлэг мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой "БҮҮ БАС!" нөлөөллийн аяны нээлттэй хаалганы өдөрлөг дүүргийн нэгдүгээр хороо Мойлтын тохойн "Grassland luxury resort"-д зохион байгуулагдлаа.

✅Өдөрлөгийн үеэр иргэд, аялагчдад үер, усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, гол, усанд зорчих үеийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгохын зэрэгцээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах талаар мэргэжлийн заавар, зөвлөмж өглөө.

✅Зуны улиралд үер, гол, усны ослын эрсдэл нэмэгддэг тул эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, иргэд та бүхэн баталгаатай гүүр, гарц, гармаар зорчиж, амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг уриалж байна.

✅Мөн тус өдөрлөгийн хүрээнд Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэстэй хамтарч гол нуурын эрэг дагуу аялж, зугаалж буй ард иргэдэд санамж сэрнмжлүүлэг зөвлөмжийг хүргүүлж ажиллав.

✅"БҮҮ-БАС" аяны хүрээнд гол усны ослын 3 хар цэгүүдэд анхааруулах самбаруудыг байршууллаа.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 17, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 17, 2026 at 01:34 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]