Ministry of Foreign Affairs of Mongolia

01/22/2026 | Press release | Distributed by Public on 01/22/2026 20:48

Training on “Law Enforcement Leadership” Conducted by U.S. Embassy Regional Security Officer and Law Enforcement Attaché Sarah Beth Mashl

Дотоод хэргийн их сургууль болон Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Удирдлагын академиас Захиргааны удирдлагын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албатай хамтран "Law Enforcement Leadership" сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Тус сургалтыг АНУ-ын Элчин сайдын яамны мэргэжилтэн Сара Бет Машл удирдан явуулж, Удирдлагын академийн багшлах бүрэлдэхүүн болон Стратегийн магистрын өдрийн дамжааны суралцагчид хамрагдав. Энэхүү сургалтыг сүүлийн 2 жилийн хугацаанд тогтмол зохион байгуулж байгаа юм. Энэ онд тавдугаар сарыг хүртэл нийт 8 удаагийн сургалт хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. Сара Бет Машл нь АНУ-ын Төрийн департаментийн Дипломат аюулгүй байдлын албанд 17 жил ажилласан туршлагатай тусгай төлөөлөгч юм. Тэрээр АНУ, БНХАУ, Мали, Монгол зэрэг улсад томилогдон ажиллаж, Элчин сайдын яамны аюулгүй байдлыг хамгаалах, мөрдөн шалгах, шадар хамгаалалтын чиглэлээр өргөн туршлагатай аж. Энэ удаагийн сургалтаар: "Манлайлал, хэв маяг, шинж чанаруудыг тодорхойлох", "Шударгаар удирдахад ашиглах хэрэгслийг тодорхойлох" зэрэг сэдвийг практик жишээ баримт, кейс дээр тулгуурлан зааж, дасгал ажиллуулан идэвхитэй сургалтын аргыг түлхүү ашигласан нь суралцагчдын сонирхлыг татсан юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on January 22, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on January 23, 2026 at 02:48 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]