09/23/2026 | Press release | Distributed by Public on 09/22/2026 19:04
Тус алба нь 2026 онд хоёр төрлийн ISO стандарт хэрэгжүүлэхээр төлөвлөж, дотоод аудитын хорооноос өгсөн чиглэлийн дагуу Стандарт, хэмжил зүйн газраас Чанарын менежементийн тогтолцоо ISO 9001:2016, Эрсдэлийн удирдлагын менежмент ISO 31000:2020-ын талаарх сургалтыг тус газраас баталсан хөтөлбөрийн хүрээнд хийсэн.
Чанарын менежементийн тогтолцоо ISO 9001:2016, Эрсдэлийн удирдлагын менежмент ISO 31000:2020-ын талаар, 2026 оны 04 дүгэр сарын 27-29-ны өдрүүдэд сургалтын хөтөлбөрт заасан хуваарийн дагуу Тамгын газрын хурлын танхимд зохион байгууллаа.
Стандарт, хэмжил зүйн газрын ахлах мэргэжилтэн Ч.Пүрэвдулам Чанарын менежементийн тогтолцоо ISO 9001:2016 стандартыг хэрхэн хэрэглэх, стандартын ач холбогдол, чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэнээр гарах үр дүн, PDCA мөчлөгийн дагуу үйл явцаар удирдах, үндсэн ойлголт, MNS ISO 9001:2016 стандартын шаардлагын тайлбар 4-10 бүлэг хуваан үзэж сургалт орсон.
Сургалтын дараагаар албан хаагчидаас сурсан мэдлэгийг бататгах зорилгоор Чанарын менежементийн тогтолцооны талаар тест асуумжид хамргадсан.