Ministry of Foreign Affairs of Mongolia

02/10/2026 | Press release | Distributed by Public on 02/10/2026 12:48

'THERE IS A ROOM FOR OBTAINING INFORMATION FROM UNDERAGE PERSONS'

Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан "Насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авах өрөө"-г Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэд байгууллаа. Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүнийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, сэтгэл зүйн дарамт, гэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэхэд анхааран ажиллаж, орон нутгийн төсвөөс 11.8 сая төгрөгийг шийдвэрлэснээр энэхүү өрөөний үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм. 2025 онд Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар насанд хүрээгүй гэмт хэргийн хохирогч, холбогдогч, гэрч 58 хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 10, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 10, 2026 at 18:48 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]