12/11/2025 | Press release | Distributed by Public on 12/11/2025 21:28
"Төлөөлөгчдийн өдөрлөг" арга хэмжээг ИТХ-ын ажлын албанаас гаргасан удирдамж, хөтөлбөрийн дагуу 2025.12.11 өдөр зохион байгууллаа. ИТХ-ын Төлөөлөгч нар болон, баг албан байгууллагын дарга нар оролцов. "Бидний бахархал-Бидний Ирээдүй" уулзалт хийж бүс, аймгийн хэмжээнд амжилт гаргасан оюунлаг, спортлог сурагчдад талархал илэрхийлэн урамшууллаа.
Ахмад Төлөөлөгч В.Цогтоо "Төлөөлөгчдийн өдөрлөг" арга хэмжээнд урилгаар оролцож үнэтэй санал зөвлөмжөө хэллээ.
Хөтөлбөрийн дагуу "Манлайлал" сэдвээр хууль эрх зүйн мэргэжилтэн Ц.Тунгалаг илтгэл тавив. Мөн "Авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг орон нутагт зохион байгуулахад анхаарах асуудал" сэдвээр хэсгийн мөрдөгч Х.Энхтөр танилцуулга хийж, мэдээлэл өгөв.
Нийтийн мэдээллийн ил тод байдал, түүний хэрэгжилтийн талаар ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Оюун-Эрдэнэ, shilen.gov.mn, gov.mn зэрэг сайтуудын талаарх мэдээллийг Мэдээлэл технологийн ажилтан Д.Хангай нар мэдээлэл өгөв.
Төсөв санхүүгийн талаарх мэдээлэлийг Санхүү албаны дарга Э.Эрэндаваа, Архив бичиг хэргийн стандартын талаарх мэдээллийг Д.Тунгалаг өгөв.
"Сумын хөгжилд - Бидний оролцоо" хэлэлцүүлэгт Төлөөлөгчид болон бүх албан байгууллагын дарга, эрхлэгч нар оролцож, сумын хөгжлийн бодлого, цаашдын үйл ажиллагаанд чиглэсэн саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв.
"Бидний бахархал-Бидний Ирээдүй" уулзалт хийж бүс аймгийн хэмжээнд амжилт гаргасан оюунлаг, спортлог сурагчдад талархал илэрхийлэн урамшууллаа.
Сургалт хэлэлцүүлгийн арга хэмжээний дараагаар Төлөөлөгчдийн дунд холимог гар бөмбөг болон Дартсын тэмцээн уралдааныг амжилттай зохион байгууллаа.