Ministry of Foreign Affairs of Mongolia

08/20/2026 | Press release | Distributed by Public on 08/19/2026 22:28

МОНГОЛ УЛС ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ “НОГООН ДАТА ТӨВ” ХӨГЖҮҮЛНЭ.

Монгол Улс хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй "Ногоон дата төв" хөгжүүлэх зорилт тавьж байна.

Энэхүү төслийн үзэл баримтлал, хөгжлийн чиглэлийг UNCCD COP17 хурлын үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас танилцуулах юм.

Тус төвийг хөгжүүлснээр өгөгдөл хадгалалт, хиймэл оюуны тооцоолол, дижитал үйлчилгээний үндсэн дэд бүтцийг дотооддоо бий болгож, Монгол Улсын дижитал бие даасан байдлыг бэхжүүлэх ач холбогдолтой.

Мөн Монгол орны сэрүүн уур амьсгал, нар, салхины арвин нөөц, өргөн уудам газар нутаг болон стратегийн байршлыг дата төвийн хөгжлийн давуу тал болгон ашиглах боломжтой юм.

➡️ Цаашид:

Олон Улсын технологийн компани, хөрөнгө оруулагчдыг татах

Хиймэл оюуны сургалт, өндөр хүчин чадлын тооцооллыг хөгжүүлэх

Өгөгдөл хадгалалтын хүчин чадлыг нэмэгдүүлэх

Монгол Улсыг Зүүн Хойд Азийн дата болон AI дэд бүтцийн төв болгон хөгжүүлэх зорилготой.

️ Ногоон дата төв зэрэг эрчим хүчний хэмнэлттэй, өндөр технологийн дэд бүтэц нь хотын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ урт хугацааны хөрөнгө оруулалт татах шинэ боломжийг бүрдүүлэх юм.

✅ "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Нийслэлийн стратегийн төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 20, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 20, 2026 at 04:28 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]