Ministry of Foreign Affairs of Mongolia

07/24/2025 | Press release | Distributed by Public on 07/24/2025 23:57

ТӨВ АЙМГИЙН ЛҮН СУМАНД СЭРГЭЭН БОСГОЛТЫН АЖИЛ ХИЙГДЭНЭ

Өчигдөр (2025.07.24)-ийн 22.40 цагийн үед Төв аймаг, Улаанбаатар хотын орчимд хүчтэй салхи шуурч, усархаг бороо орсон цаг уурын хүндрэлээс шалтгаалан Лүн сумын оршин суугчдыг цахилгаанаар хангадаг түгээх сүлжээний 35 киловольтын цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарч унасны улмаас тус сумын 99 аж ахуйн нэгж, 384 айл өрх нийлсэн 483 хэрэглэгчийн цахилгаан хангамж тасалдаад байна. УБЦТС ТӨХК-аас өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг явуулах техник зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байна. Сүйдсэн тулгуурууд нь 1970 онд анх барьж угсарсан, төмөр бетон хөлтэй, ашиглалтын хугацаа дууссан модон тулгуурууд байсан ба сэргээн босгох ажилд УБЦТС ТӨХК-аас цахилгаан дамжуулах агаарын шугамын засварын хүч нэмэгдүүлсэн бригадуудын нийт 80 инженер техникийн ажилтан, 20 машин механизм Лүн сумыг зорилоо.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 24, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 25, 2025 at 05:57 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]