Ministry of Foreign Affairs of Mongolia

10/06/2025 | Press release | Distributed by Public on 10/06/2025 05:06

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хамтран “Агаарын чанарын хяналтын автомат харуул суурилуулах, улсын нэгдсэн сүлжээний чадавхыг[...]

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хамтран "Агаарын чанарын хяналтын автомат харуул суурилуулах, улсын нэгдсэн сүлжээний чадавхыг бэхжүүлэх" төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд инженер, техникийн ажилтнуудыг сургаж, дадлагажуулах ажил хийгдэж байгаа бөгөөд БНСУ-д зохион байгуулагдаж байгаа "Агаарын чанарын хяналт шинжилгээ" сэдэвт сургалтад ЦУОШГ болон 21 аймгийн төвөөс нийт 24 албан хаагч 9 дүгээр сарын 23-27 өдрүүдэд оролцлоо. Сургалтаар Агаарын чанарын автомат станцын багаж, тоног төхөөрөмжид тохиргоо, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд засвар үйлчилгээ хийх чиглэлээр албан хаагчид суралцаж, сургалтад амжилттай оролцлоо.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on October 06, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 06, 2025 at 11:06 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]