Ministry of Foreign Affairs of Mongolia

08/28/2026 | Press release | Distributed by Public on 08/27/2026 20:22

НАССР-ын тогтолцооны аудит хийгдэж байна

✅Аудитыг холбогдох стандарт, хууль тогтоомж, удирдамжид заасан шалгуурын хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд аудитын явцад байгууллагын удирдлага, үүрэг хариуцлага, эрх мэдлийн зохицуулалт, эрсдэл болон боломжийн үнэлгээ, хүнсний аюулгүй байдлын зорилт, төлөвлөлт, урьдчилсан нөхцөлт хөтөлбөрийн хэрэгжилт, НАССР-ын төлөвлөгөө, аюулын шинжилгээ болон хяналтын арга хэмжээ зэрэг үндсэн чиглэлүүдийг үнэлж байна.

✅Мөн түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон үйл ажиллагааны хяналт, баримтжуулалт, бүртгэл, мэдээллийн удирдлага, хяналт-шинжилгээ, хэмжилт, дотоод үнэлгээ, үл тохирол, залруулах арга хэмжээ болон тасралтгүй сайжруулалтын хэрэгжилтийг газар дээр нь шалган үнэлж байна.

✅Аудитын явцад холбогдох баримт бичиг, бүртгэл, ажилтнуудын ярилцлага болон газар дээрх бодит хэрэгжилтэд үндэслэн нотолгоо цуглуулж, НАССР-ын тогтолцооны хэрэгжилт, үр нөлөөг үнэлэх ажил үргэлжилж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 28, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 28, 2026 at 02:22 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]