Results

Ministry of Foreign Affairs of Mongolia

07/21/2026 | Press release | Distributed by Public on 07/21/2026 04:01

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ

Өнөөдөр /2026.07.21/ аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр холбогдох хэлтэс, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүдийн хамт Зуунмод суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Ирэх өвлийн бэлтгэл ажил ид өрнөж байгаа энэ үед захиалагч, гүйцэтгэгчид ажлынхаа уялдаа холбоог сайжруулж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах замаар үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, гэрээнд заасан хугацаанд ажлуудаа чанартай гүйцэтгэж хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо. Дээрх бүтээн байгуулалтын ажлуудтай холбогдуулан иргэд, олон нийтийг өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, хүлээцтэй байхыг анхаарууллаа.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 21, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 21, 2026 at 10:01 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]