01/25/2026 | Press release | Distributed by Public on 01/25/2026 05:57
МУ-ын Засгийн газар, Улс, аймгийн Онцгой комиссоос өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан 27 сумын малчин өрхүүдэд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Туваан, С.Эрдэнэболд, Д.Батбаяр болон аймгийн Онцгой комиссын гишүүн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Г.Мөнхгэрэл, Улаан загалмайн хорооны дарга Б.Отгончимэг нар Угтаалцайдам суманд хуваарилсан 5 тонн хорголжин тэжээл, 12 тонн хивэг, 20 хайрцаг долооцыг хүлээлгэн өглөө. Сумын хэмжээнд 2025 онд 492 малчин, мал бүхий өрхийн нийт 86 мянган мал тоологдсон байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өвс, тэжээийн нөөцийг Сумын аюулгүй нөөц болон малчны хотонд 100% хангажээ. Өнөөдрийн байдлаар 5 өрхийн 3918 толгой мал өөр аймгийн нутагт өвөлжиж байгаа аж.