Ministry of Foreign Affairs of Mongolia

10/22/2025 | Press release | Distributed by Public on 10/21/2025 22:09

“ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ”

"ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ"

Стандарт, хэмжил зүйн салбарын үе, үеийн ажилтан албан хаагчид болон чанар, аюулгүй байдал, инноваци, тогтвортой хөгжлийг хангах суурь болох стандартыг эрхэмлэн дээдэлж буй бүх байгууллага, мэргэжилтнүүдэд Дэлхийн стандартын өдөр, Стандарт, хэмжил зүйн ажилтны өдрийн баярын мэндийг хүргэе. Стандартыг мөрдөж, чанарыг эрхэмлэн, дэлхийн жишигт нийцсэн хөгжилд хамтдаа хувь нэмэр оруулцгаая!

Төв аймаг дахь Стандарт хэмжил зүйн хэлтэс

Монгол Улс "Дэлхийн стандартын өдөр"-ийг түүхэндээ анх удаа Олон Улс /ISO/-ын стандарт батлуулсан амжилтаар угтаж байна. Монгол Улсаас санаачлан боловсруулсан ISO 22786 "Текстил. Мал, амьтны тавлаг байдал, Ноолуур бэлтгэх, шошголох, үйлдвэрлэх, мөшгөх тогтолцоонд тавих шаардлага" стандарт Олон улсын Стандартчиллын байгууллагын Текстилийн стандартчиллын техникийн хорооны гишүүн улсуудын 100 хувийн саналаар дэмжигдэж, Олон Улс/ISO/-ын стандартаар батлагдлаа.

Монгол Улсын хөгжлийн төлөө сэтгэл, оюунаа зориулж буй нийт хамт олондоо талархал дэвшүүлж, ажлын амжилт хүсье.

✅УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙН ГОЛ ШАЛГУУР, ХҮН АМЫН АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ, ҮНДЭС СУУРЬ НЬ СТАНДАРТ ЮМ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on October 22, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 22, 2025 at 04:09 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]