Ministry of Foreign Affairs of Mongolia

09/11/2025 | Press release | Distributed by Public on 09/11/2025 23:18

Complaints and reports of negligence by officials in their duties prevailed.

Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэс 2025 оны эхний 9 сарын байдлаар Засгийн газрын 11-11, Гаалийн ерөнхий газрын 1800-1281 лавлах утсанд болон бичгээр ирүүлсэн 43 гомдол мэдээлэлд холбогдуулан 79 албан хаагчийг шалгаж 39 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Ажил үүрэгтээ хайнга хандаж, хувь хүн, хуулийн этгээдийн бараа, тээврийн хэрэгслийг саатуулсантай холбоотой гомдол, мэдээлэл давамгайлж нийт гомдлын 28.21%-ийг эзэлсэн байна. Мөн 25.64% нь аудитын шалгалтаар зөрчил гаргасан нь тогтоогдсон, 7.69% нь хөрөнгө орлогоо буруу мэдүүлсэн 5.13% нь авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, ёс зүйн зөрчил гаргасан, ажил тасалсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Сахилгийн шийтгэлд цалингийн хэмжээг бууруулах, гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв бууруулах, сануулах зэрэг арга хэмжээ авахаас гадна 5 албан хаагчийн Гаалийн улсын байцаагчийн эрхийг хасах, 4 албан хаагчийг гаалийн албанаас чөлөөлөх зэрэг шийтгэлийг оногдуулжээ. Гаалийн байгууллага цаашид дотоод хяналтын үйл ажиллагаагаа улам сайжруулж, албан хаагчдыг авлига, ашиг сонирхолын зөрчлөөс ангид байлгахад чиглэсэн арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна. Мөн энэ оны 4-р сараас "Гаалийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам"-ыг батлан хэрэгжүүлж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 11, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 12, 2025 at 05:18 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]