Ministry of Foreign Affairs of Mongolia

08/14/2026 | Press release | Distributed by Public on 08/13/2026 20:52

Алба хаагчид 3628 иргэний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Улсын хэмжээнд он гарсаар эхний долоон сарын байдлаар (2026.01.01-07.31) байдлаар 3223 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3628 хүний амь нас, 967.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2536 нь гал түймэр, 497 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол (зам тээврийн осол, усны болон уулын осол, төөрсөн сураггүй болсон, өндрөөс унах) 32 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 82 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 76 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 14, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 14, 2026 at 02:52 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]