President of Mongolia

07/15/2025 | Press release | Distributed by Public on 07/14/2025 23:30

Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ

2025/07/15 1:22:07

Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит мэндчилгээ ирүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД:

"Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Лаосын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд болон танаар дамжуулан Монголын нийт ард түмэнд халуун баяр хүргэж, сайн сайхны ерөөлийг өргөн дэвшүүлье.

Манай хоёр орны уламжлалт найрамдалт харилцаа, эв нэгдэл, найрсаг хамтын ажиллагаа өнгөрсөн 60 гаруй жилийн турш тууштай өргөжин хөгжиж байгаад сэтгэл нэн хангалуун байна.

Миний бие 2023 онд Вьентьян хот, 2024 онд Улаанбаатар хотод Тантай чин сэтгэлийн, найрсаг, элэгсэг дотноор уулзсанаа байнга дурсаж, сэтгэлдээ хадгалж явдаг.

Бидний харилцан айлчлал хоёр орны ард түмэн төдийгүй олон улс, бүс нутгийн тогтвортой байдал, хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулж, харилцааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд түлхэц болсныг тэмдэглэхэд таатай байна.

Танд болон танай сайхан орны ард иргэдэд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэжээ.

President of Mongolia published this content on July 15, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 15, 2025 at 05:30 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io