Ministry of Foreign Affairs of Mongolia

02/10/2026 | Press release | Distributed by Public on 02/10/2026 01:34

ХЭВИЙН БООВНЫ ХАДГАЛАЛТЫН НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫГ МӨРДӨХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

ХЭВИЙН БООВНЫ ХАДГАЛАЛТЫН НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫГ МӨРДӨХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Тавгийн идээний хэвийн боовыг чанар, аюулгүй байдлыг алдагдуулахгүй хадгалахын тулд стандартын шаардлагад нийцсэн нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай.

Тодруулбал, хэвийн боовыг хуурай, цэвэр, хортон мэрэгчгүй, агаарын солилцоо сайтай, нарны шууд тусгалаас хамгаалагдсан, агаарын харьцангуй чийгшил 75 хувиас ихгүй, 10-25 хэмийн температуртай, "MNS 5364, Хүнсний барааны агуулах. Техникийн ерөнхий шаардлага" стандартыг хангасан агуулахад үйлдвэрлэсэн өдрөөс эхлэн 21 хоног хүртэл хадгалах боломжтой.

Харин нийлэг уут, хайрцагт битүүмжлэн савласан бүтээгдэхүүнийг 0-6 хэмийн температуртай хөргүүрт 45 хоног хүртэл хадгалж болно. Мөн хэвийн боовыг хөлдөөсөн тохиолдолд -12 хэмээс дээшгүй температурт хөлдүү байдлаар 3 сар хүртэл хадгалах боломжтой бөгөөд хөлдөөсөн боовыг гэсгээх заавар, гэсгээсний дараах хадгалах нөхцөл, хугацааг бүтээгдэхүүний шошгонд тодорхой тусгана. Тавгийн идээний боовны чанар нь мэдрэхүйн үнэлгээ дараах шаардлагыг хангасан байна.

✅ Иргэд, үйлдвэрлэгчид дээрх хадгалалтын нөхцөлийг мөрдөх нь хүнсний аюулгүй байдлыг хангах, бүтээгдэхүүний чанарыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

✅ Эх сурвалж: ХЭВИЙН БООВНЫ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА MNS 0461:2022 Дэлгэрэнгүй мэдээллийг https://masm.gov.mn/website/news.aspx?id=3503 энэхүү линкээр орж үзнэ үү.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 10, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 10, 2026 at 07:34 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]