12/12/2025 | Press release | Distributed by Public on 12/11/2025 19:09
ймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг (Засаг даргын Зөвлөх Б.Отгонбаяр, ЗДТГ, Онцгой байдлын газар, ГХБХБГ, ХХААГ, Эрүүл мэндийн газар) Цээл суманд ажиллаж байна. Уулзалтаар улс, аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэр болон цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлын талаарх мэдээллийг иргэдэд өгч байна. Мөн сумын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, малчид, иргэдийн саналыг сонсож, асуудлыг шийдвэрлэхэд уулзалтын зорилго оршиж байна. -Уулзалтын үеэр: ✅Соёлын төвийн дулааны шугам сүлжээ засварлах, ✅Цээл сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвартай авто машин шийдвэрлэж өгөхөө хэллээ. 2025 онд үр тариа 8874 га-д тариалалт хийсэн, ургац алдсан талбай 2106 га, ургац хураасан 5333 га-с нэгжийн ургац 8,6 цн буюу 4621,0 тн, тэжээлийн ургамал 3633 га-д тариалалт хийсэн. Ургац алдсан 2283 га, үр тарианаас шилжин ирсэн нийт хураасан 3296 га-с нэгжийн ургац 19,03 цн буюу 6275,0 тн, хадлан 2344,2 тн, тосны ургамал 78,5 тн, төмс 164 га-д тариалж 32,04 на ургац алдсан. Хураасан талбай 131 га-с нэгжийн ургац 204,5 цн буюу 2679,0 тн, хүнсний ногоо 96,5 га-д тариалсан, үүнээс ургац алдсан 31 га, хураасан 65,5 га-с 586,05 тн тус тус хураан авсан. 15000 га талбайд уринш боловсруулалт хийгдсэн. -Нийт сүрэг 151536 толгой. Тэмээ 128, адуу 12252, үхэр 12206, хонь 76489, ямаа 50065, Оторт Хэнтий аймгийн Дэлгэр хаан, Баян улаан, Говь-Сүмбэр аймгийн Чойр, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Улаанбаатар хотын Хүй долоод, Партизан, Өвөрхангай аймгийн Хайрхан дулаанд, Баянхонгор аймгийн Баянлагт, Төв аймгийн Баянцагаан, Дэлгэрхаан, Зуунмод, Баянжаргалан, Жаргалант, Заамар зэрэг сумдад 27 өрхийн 8048 мал отороор өвөлжиж байна. Малчид хотондоо өвс тэжээл бэлтгэсэн байдал 2344,2 тн өвс буюу 56,05 хувийг бэлтгэсэн байна.