Ministry of Foreign Affairs of Mongolia

08/31/2026 | Press release | Distributed by Public on 08/30/2026 22:21

“Стратегийн сэтгэлгээг хөгжүүлэх нь” сэдэвт дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс санаачлан, ҮБХИС-ийн Удирдлагын академитай хамтран олон улсын харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын чиглэлээр мэргэшсэн залуу судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдэд зориулсан "Стратегийн сэтгэлгээг хөгжүүлэх нь" сэдэвт дугуй ширээний ярилцлагыг 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.

Дугуй ширээний ярилцлагын анхны зочноор Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, түүхийн ухааны доктор (Ph.D) Р.Болд оролцож, "Стратегийн сэтгэлгээг хөгжүүлэх нь" сэдвээр илтгэл тавьж, стратегийн сэтгэлгээг төлөвшүүлэх түүхэн сургамж, өнөөгийн сорилтууд болон бодлогын түвшинд анхаарах асуудлуудын талаар залуу судлаачид, мэргэжилтнүүдтэй ярилцлаа.

Энэ арга хэмжээнд ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн, Аюулгүй байдал судлалын хүрээлэн, ШУА-ын Олон улс судлалын хүрээлэнгийн судлаачид, ҮБХИС-ийн Удирдлагын академи, БХЯ болон ЗХЖШ-ын харьяа байгууллагын судлаачид, мэргэжилтнүүд оролцлоо.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 31, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 31, 2026 at 04:21 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]