09/26/2026 | Press release | Distributed by Public on 09/25/2026 23:13
Үндэсний бичиг үсэг, номын баяр-2026" болон Эх хэлний өдрийг тохиолдуулан "Ардын аман зохиолоо түгээе" сэдэвт үйл ажиллагааг зохион байгуулж, 5В ангийн суралцагчид монгол ардын аман зохиолын төрөл зүйлээс мэдлэгээ сорин оролцлоо.
Үйл ажиллагааны үеэр суралцагчид оньсого таалцах, зүйр цэцэн үг хэлэх, "Ертөнцийн гурав", түргэн хэллэг зэрэг ардын аман зохиолын төрөл, хэлбэрээр мэдлэг, авхаалж самбаагаа сорьж, эх хэл, үндэсний өв соёлоо танин мэдэх боломж бүрдлээ.
Мөн суралцагчид Монгол бийрэн бичгийн үзэсгэлэн болон "Номтой нөхөрлөе" номын үзэсгэлэнтэй танилцаж, үндэсний бичиг соёл, номын өвийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлэв.
Эх хэл, ардын аман зохиол, үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдлэхэд чиглэсэн тус үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцсон 5В ангийн суралцагчид болон багшид талархал илэрхийлье.