Ministry of Foreign Affairs of Mongolia

08/05/2026 | Press release | Distributed by Public on 08/05/2026 00:59

Наймдугаар сарын 15-наас тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон Олон улсын COP-17 хурлын зохион байгуулалттай холбогдуулан 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд автомашиныг бүсчлэлгүйгээр улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.

Харин дараах тээврийн хэрэгслүүд уг зохицуулалтад хамаарахгүй. Үүнд:

  1. Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл;
  2. Зөвшөөрөл, шаардлагатай тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл;
  3. Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй тээврийн хэрэгсэл;
  4. Авто зам, хот тохижилт, инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээний тээврийн хэрэгсэл;
  5. Дипломат байгууллага болон гадаадын зочин, төлөөлөгчдөд үйлчлэх тээврийн хэрэгсэл;
  6. Нийтийн тээврийн хэрэгсэл;
  7. Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээний тээврийн хэрэгсэл;
  8. Сургууль, цэцэрлэг болон байгууллагын ажилчдын тээврийн хэрэгсэл;
  9. Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл.

Иргэд, жолооч нар автомашины улсын дугаарын тэгш, сондгой хуваарийг урьдчилан шалгаж, хөдөлгөөндөө зохицуулалт хийхийг холбогдох байгууллагаас зөвлөж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 05, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 05, 2026 at 06:59 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]