02/03/2026 | Press release | Distributed by Public on 02/04/2026 11:22
Жил бүрийн 2 дугаар сарын 4-ны өдрийг дэлхий нийтээр "Хавдрын эсрэг анхаарал хандуулах өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол улсад хорт хавдар нь хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хэвээр байна. Эрүүл амьдралын хэв маяг, тогтмол үзлэг шинжилгээ нь таны болон таны хайртай хүмүүсийн амь насыг хамгаална.