09/18/2026 | Press release | Distributed by Public on 09/17/2026 22:30
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 26/67 тогтоолоор төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтын 43-д туссан "Налуу-Ухаа" эдийн засгийн тусгай бүсэд "100 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн хүрээнд зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор төслийг түншлэлээр хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлийг сонирхолоо илэрхийлэхийг урьж байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 14.1.1-д заасан "түншлэлийн төслийн зардлыг хэрэглэгчийн төлбөр, хураамж болон төслийн орлогоор санхүүжүүлэх" төрлөөр төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшил нь технологийн шийдэл, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хугацаа, ажиллах зарчим болон бусад саналаа тусгаж, сонирхлоо илэрхийлэх боломжтой.
Төслийн байршил: "Налуу-Ухаа" ЭЗТБ-ийн байршил, Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт
Санал авах хугацаа: Саналыг 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг хүртэл "Улаанбаатар түншлэл төв" ХХК-ийн цахим шуудангаар хүлээн авна.
Цахим хаяг: [email protected]
Нэмэлт мэдээллийг дээрх цахим хаяг болон утсаар хандаж авна уу.
Утас: 976 70110071
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нийслэлийн өмчийн I байр, Соёлын Төв Өргөө, 3 давхар, 303 тоот
Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532629445571
Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам: https://legalinfo.mn/mn/detail?lawId=17355924706121&showType=1