Ministry of Foreign Affairs of Mongolia

08/10/2025 | Press release | Distributed by Public on 08/10/2025 20:34

ҮЙЛДВЭР ХУДАЛДАА ҮЙЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ДАРГА Б.ЦОЛМОНБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ТОСОНЦЭНГЭЛ, РАШААНТ, ИХ-УУЛ, ТАРИАЛАН, ЭРДЭНЭБУЛГАН СУМАНД УРГАЦЫН БЛАНС ТОГТООХ, ХӨДӨӨ АЖ[...]

Монгол Улсын Засгийн газрын "Аян өрнүүлэх тухай" 47 дугаар тогтоолоор батлагдсан Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг эрчимжүүлэх, УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоолын хүрээнд хүнсний бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах зорилтыг хэрэгжүүлэхэд сумдын удирдлага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог хангаж, ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээг технологийн хугацаанд зохион байгуулах, 2025 онд хураан авах ургацын төлөв балансыг тодорхойлж, газар тариалан эрхлэгч, малчдад мэдээлэл өгөх, малчин, тариаланчидтай уулзаж, санал солилцон:

- Ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд гүйцэтгэхэд арга зүйн зөвлөмжөөр хангах

- Таримал ургамлын үрийн чанар хангамжийг сайжруулах, сэлгээний болон шинэ таримлын үрийн нөөц бүрдүүлэх, үрийн тариалангийн талбайд сортын хянан баталгаа хийх

- Сумдын тариалангийн талбайд ургацын урьдчилсан дүнгийн баланс тогтоох

- Зоорь, агуулахын бэлэн байдлыг хангуулах - Сумдын хөдөө аж ахуйн тасгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх /Хоршоо хөгжүүлэх сангийн тайлан мэдээ гаргалтад хяналт тавих/

- Хадлан тэжээл бэлтгэх ажлын талаар сумдын удирдлагуудтай санал солилцож ажиллаа.

- Хадлан тэжээл бэлтгэх ажлын талаар сумдын удирдлагуудтай санал солилцож ажиллаа.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 10, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 11, 2025 at 02:34 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]