06/11/2025 | Press release | Distributed by Public on 06/12/2025 04:24
Монгол Улсын Засгийн газар 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдийг зохицуулах тухай 279 дүгээр тогтоолыг баталлаа. ✅ 2025 оны 7 дугаар сарын 12, 13-ны өдрүүд нь Бямба, Ням гаригт таарч байгаа тул үүнийг нөхөн 7 дугаар сарын 16, 17-ны Лхагва, Пүрэв гарагт амрах өдөр болгон зохицуулжээ. Иймд төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид 2025 оны 7 дугаар сарын 16, 17-нд амарна. Төрийн байгууллагаас бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдийг мөн энэ зохицуулалтад уялдуулан ажил, амралтын цагаа зохион байгуулахыг уриалж байна.