02/16/2026 | Press release | Distributed by Public on 02/16/2026 01:01
Төв аймгийн #Угтаалцайдам сумын Харчулуут багийн малчин Батцогтын Гончиг, гэргий Дамбын Лхагвасүрэн нар "Алтан унаганы эзэн"-ээр шалгарлаа. "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн босгон дээр "Алтан унаганы эзэн" шагналыг Угтаалцайдам сумын Хужирын хөнхий нэртэй өвөлжөөнд УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, Угтаалцайдам сумын засаг дарга Ц.Энхболд, Сумын орлогч дарга Р.Батбаяр, Талын уулын багийн засаг дарга Б.Түмэндэлгэр нарын хамт гардуулан өглөө. Б.Гончиг гуай уяачийн эрдэмд шимтэн 1980 оноос хойш морь уясан ба 2014 онд аймгийн алдарт уяач, 2021 онд Аймгийн аварга малчин болсон байна. Тэрээр монгол түмнээ алдартай "Шоу халзан"хүлгийг төрийн наадамд тодруулсан анхны эзэн нь юм. Алтан унаганы эзэн Б.Гончиг, Д.Лхагвасүрэн нар маань энэ жил 300-аад адуунаас 104 унага бойжуулсан амжилт үзүүлжээ. Буянт мал сүрэг нь арвижин өсөж, айл хотлоороо дүүрэн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөе