Ministry of Foreign Affairs of Mongolia

07/08/2025 | Press release | Distributed by Public on 07/08/2025 20:01

Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбаяр нар хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичигт хурдан морины уралдаан болон сунгаа бэлтгэлийн үед уралдаанч хүүхдийн эрх, амь нас эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг нэн тэргүүнд тавьж, хүүхдийн сайн сайхан байдлыг хангах, хууль тогтоомжийг мөрдөж, захиргааны хэмжээний акт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж,ажиллах талаар тусгажээ. Санамж бичигт гарын үсэг зурах үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир "Наадмын өдрүүдэд бүх аймаг, суманд маш олон хүүхэд морь унадаг. Тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг уяачид хангаж ажиллах ёстой" гэдгийг сануулж, унаач хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, өв соёлоо дээдлэн сайхан наадахыг уриалсан юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бүх хороо, сумдад ажиллаж буй Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнуудаар дамжуулан улсын болон аймаг, сумдын наадмын салбар хороод, комисст шаардлага тавьж унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарч ажиллах юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 08, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 09, 2025 at 02:01 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io