Ministry of Foreign Affairs of Mongolia

09/02/2026 | Press release | Distributed by Public on 09/01/2026 19:52

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ

Манай сумын хэмжээнд боловсролын салбарт ерөнхий боловсролын 2 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 4 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

2026-2027 оны хичээлийн жилд нийт боловсролын байгууллагуудад 4,432 суралцагч, хүүхэд хамрагдаж байна. Үүнээс сургуулийн өмнөх боловсролын 4 байгууллагад нийт 1,128 хүүхэд суралцаж байгаагаас 378 хүүхэд шинээр элссэн байна.

Харин ерөнхий боловсролын 2 сургуульд нийт 3,304 сурагч суралцаж байгаа бөгөөд үүнээс нэгдүгээр ангид 427 сурагч шинээр элсэн суралцаж байна.

Боловсролын байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр нийт 335 багш, ажилтан, албан хаагч ажиллаж байна.

Цаашид хүүхдийн аюулгүй байдал, хамгааллыг хангах, сургууль, цэцэрлэгийн орчныг сайжруулах, багш, ажилтан, албан хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхааран ажиллаж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 02, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 02, 2026 at 01:52 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]