09/27/2026 | Press release | Distributed by Public on 09/27/2026 02:07
40 дэх удаагийн "Номын баяр"-ын хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын номын клубын сурагчдад зориулсан илтгэх ур чадварын сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг сургагч багш, TEDxDarkhan-ы хамтран зохион байгуулагч А.Амаржаргал удирдан явуулав. Тэрээр илтгэлээ хэрхэн бэлтгэх, санаагаа бусдад ойлгомжтой хүргэх, өөртөө итгэлтэй ярих, тайзны айдсаа даван туулах аргуудыг сурагчдад тайлбарлаж, илтгэх ур чадварын талаарх туршлагаасаа хуваалцлаа.
Тус сургалтад номын клубын 34 сурагч хамрагдан идэвх санаачилгатай оролцож, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, бусдын өмнө өөртөө итгэлтэйгээр үг хэлэх, сонсогчтой зөв харилцах талаар мэдлэг, дадлага хуримтлууллаа.