12/18/2025 | Press release | Distributed by Public on 12/18/2025 20:40
Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төвөөс МУБИС-ийн Боловсрол судлалын сургуультай хамтран шинээр томилогдсон багш, албан хаагчдад "Багшлах эрхийн сургалт"-ыг зохион байгууллаа.
Тус сургалтад 26 багш, албан хаагч хамрагдаж "Боловсрол судлал ба дээд боловсролын онолын үндэс", "Багшийн ёс зүй", "Заах арга зүй ба сургалтын загварчлал", "Сургалтын үнэлгээ, чанарын баталгаажуулалт", "Сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй", "Дижитал технологи, цахим сургалтын хэрэглээ", "Багшийн хөгжлийн төлөвлөгөө ба эргэцүүлэл (portfolio)" зэрэг агуулгын хүрээнд 80 цагийн танхимын хичээл судалсан байна.
Сургалтын төгсгөлд багш нар өөрийн заах мэргэжлийн хичээлийн хөтөлбөр боловсруулж, Бүтээлийн (Portfolio) хавтсаар өөрийн сургалтын үйл ажиллагаа, туршлага, хөгжлийг баримтжуулсан юм.
Сургалтаа амжилттай төгссөн шинэ багш нарт Их сургуулийн Дэд бөгөөд Сургалтын газрын захирал, доктор (Ph.D), цагдаагийн хурандаа Ц.Азбаяр багшлах эрхийн үнэмлэхийг гардуулан "Багш хэмээх эрхэм, дотно алдраар дуудуулах болсонд чин сэтгэлээсээ баяр хүргэе" гээд хууль зүй, дотоод хэрэг, онцгой байдлын салбарын хүний нөөцийг бэлдэх эрдмийн их үйлсэд нь амжилт хүслээ.