08/19/2026 | Press release | Distributed by Public on 08/18/2026 18:39
Дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хурлын эхэнд шинээр томилогдсон УБЦТС ТӨХК-ийн Сүхбаатар ХҮТ-ийн дарга Т.Батсайханыг танилцууллаа.
Өмнөх шуурхай хурлаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт 83.3 хувьтай байв. Хурлын төгсгөлд Засаг дарга М.Алтангэрэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас өгсөн үүрэг даалгаврыг танилцуулсан юм. Үүнд:
• 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд эрчимжүүлж, шуурхай үед ажиллах бэлтгэл бэлэн байдлыг хангаж, одоо байгаа тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл болон хөрөнгө санхүү, хүн хүчний нөөцийг шалгаж танилцуулах.
• Сурагчдын зорчих замд байрлах явган хүний гарц, гэрлэн дохио, замын тэмдэг, тэмдэглэгээний бүрэн бүтэн байдал, үзэгдэх орчин, гэрэлтүүлгийг шалгаж, шаардлагатай засвар үйлчилгээг шуурхай хийж, дуусгах.
• Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, сургууль, цэцэрлэгийн засвар шинэчлэлийн ажлыг бүрэн дуусгах.
• "КОП-17" бага хурал зохион байгуулагдахтай холбогдуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд үндсэн чиг үүргийг алдагдуулахгүйгээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллах.
• 2026-2027 оны хүйтний улиралд нийслэлийн хүн амыг сайжруулсан шахмал түлш болон хагас коксон түлшээр тасралтгүй, хүртээмжтэй хангах, үйлдвэрлэл, татан авалт, тээвэрлэлт, агуулах, нөөц бүрдүүлэлт, борлуулалтын цэгийн байршил, хүчин чадал, хүртээмжийг нэмэгдүүлж, гэр хорооллын айл өрхийн хэрэгцээнд нийцүүлэн түлшний нөөц, түгээлт болон "Хотула" аппликейшний бэлэн байдлыг хангах.
• "Хотын дарга сонсож байна" платформыг нэвтрүүлсэнтэй холбогдуулан иргэдийн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэн ажлын тав хоногт багтаан хариуг өгч ажиллах зэрэг нийт 14 үүрэг даалгаврыг өглөө.