Ministry of Foreign Affairs of Mongolia

12/17/2025 | Press release | Distributed by Public on 12/16/2025 20:54

bolor suulgah hagalgaa

Энэ оны тавдугаар сард аймгийн Засаг дарга Ш.Ёл БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотод албан айлчлал хийж, айлчлалын хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр олон талт төсөл, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь "Бүс ба Зам" нүдний болор цайх өвчтөнд тусламж үзүүлэх төсөл юм.

Энэхүү төслийн хүрээнд Бүсийн оношилгоо эмчилгээний төвд урьдчилсан үзлэгийг хийж 41 ахмад настанд нэн шаардлагатай нүдний болор суулгах хагалгааг Чао Жу нүдний эмнэлэг үнэ төлбөргүй хамруулахаар болсон юм. Уг төслийн нээлт БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шинэ барга баруун хошуунд болж, Дорнод аймгийн 41 иргэнд нүдний болор суулгах хагалгааг энэ өдрүүдэд хийж байна.

Эх сурвалж: Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on December 17, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on December 17, 2025 at 02:54 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]