Ministry of Foreign Affairs of Mongolia

09/29/2025 | Press release | Distributed by Public on 09/29/2025 19:30

📌 New trainings of the Lifelong Learning Center of Tuv aimag

Төв аймгийн Насан туршийн суралцахуйн төвийн шинэ сургалтууд 2025.09.24-25-ны өдрүүдэд Төв аймгийн Лүн, Өндөрширээт, Эрдэнэсант сумдын ЕБС болон СӨБ-ын багш нарт зориулсан "Багш нарын өдөр тутмын ажилд хиймэл оюун ба дижитал хэрэгслийн хэрэглээ" сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтаар багш нар:

✅ Хиймэл оюун ухааны үндсэн ойлголттой болж

✅ Дижитал хэрэгслээр хичээл бэлтгэх, хэрэглэгдэхүүн боловсруулах

✅ Олон улсын үнэ төлбөргүй хичээлийн платформ ашиглах

✅ Сурагчдад зориулсан AI хэрэгсэл таньж мэдэх

✅ Өдөр тутмын бичиг, үнэлгээ, материал боловсруулах ур чадвартай боллоо.

✨ Мөн Сүмбэр суманд "Харилцааны соёл, зөв хандлага" сэдвээр дотуур байрны сурагчдад сургалт зохион байгуулж, хүүхдүүд өөрсдийн харилцаанд дүн шинжилгээ хийж, бие биедээ хүндэтгэлтэй хандах дадлыг төлөвшүүлэв.

Лүн сумын НТС-д мэдээллийн самбар хандивласан Ногоон хэрэм төслийн багийнханд баярлалаа.

‍ Мөн Өндөрширээт, Эрдэнэсант сумын 175 сурагч ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагдлаа.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 29, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 30, 2025 at 01:30 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]