10/02/2026 | Press release | Distributed by Public on 10/01/2026 18:27
Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад шинээр ажилд орсон сувилагч нарыг чиглүүлэх цахим сургалт зохион байгууллаа.
Сургалтаар сувилахуйн тусламж, үйлчилгээний чиглэлээр баримталж буй бодлого, чиглэл, үйлчилгээний стандарт MNS 7014:2023, эрүүл мэндийн байгууллага дахь халдварын сэргийлэлт, эмнэлгийн ажилтны халдвараас сэргийлэх дэглэм, ӨДС, гар угаалт, үйлчлүүлэгчийг зөв танин тодруулах журам зэрэг сэдвээр мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг ханган ажиллах талаар зөвлөмж хүргэлээ.