12/06/2025 | Press release | Distributed by Public on 12/06/2025 01:39
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор 1991 оноос эхэлсэн иргэний нийгмийн томоохон санаачилга юм. Жил бүр 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд тэмдэглэгдэж, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэдэг.
Монгол Улсад энэхүү аяныг 1997 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төв анхлан санаачлан хэрэгжүүлж, өнөөдрийг хүртэл олон байгууллага, иргэдийн хамтын оролцоотойгоор үргэлжүүлэн зохион байгуулж байна.
Энэ жилийн уриа: "Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд НЭГДЭЦГЭЭЕ"
Цахим орчин дахь дарамт, занал, хяналт, мөрдөлт зэрэг хүчирхийллийн хэлбэр нэмэгдэж буй энэ үед дижитал аюулгүй байдлаа хамгаалах, бусдыг хамгаалах, мэдлэг ойлголт