08/17/2026 | Press release | Distributed by Public on 08/16/2026 22:15
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭД, СПОРТ СОНИРХОГЧДЫН АНХААРАЛД
Дорноговь аймгийн Засаг даргын "ТОГТВОРТОЙ БОДЛОГО - ТАСРАЛТГҮЙ ХӨГЖИЛ" 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нийтийн биеийн тамирын зориулалтын стандарт талбай, барилга байгууламжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн спортыг төрөлжүүлэн хөгжүүлж шигшээ багийн залгамж халааг бэлтгэх, тамирчдын спортын амжилтыг улс, тив, дэлхийн түвшинд хүргэх бодлогын хүрээнд орон нутгийн удирдлагуудын бодит дэмжлэгтэйгээр манай салбарт томоохон бүтээн байгуулалт эхэлж байна.
Өмнө нь манай спорт цогцолборын дээврээс борооны ус ихээр нэвтэрч дуссаны улмаас заалны шал норж эвдрэх, цөмрөх зэрэг хүндрэлүүд байнга гарч байсан билээ. Үүнээс үүдэн хур тунадастай үед тэмцээн уралдаан завсарлах, цаашлаад стандартын шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар бүс, улсын чанартай томоохон тэмцээнүүдийг орон нутагтаа хүлээн авах боломжгүйд хүрээд байсан юм.
Тэгвэл эдгээр тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэж, тамирчид, хүүхэд залуучууд, иргэдийнхээ ая тухтай орчныг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төсвийн 390,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Спорт цогцолборын "Дээвэр болон заалны шал засварлах ажил" өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Мэдээлэл:
Төсөвт өртөг: 390,7 сая төгрөг
Гүйцэтгэгч байгууллага: "ЭИБОЛ" ХХК
Хийгдэх ажлууд: Дээвэр болон заалны шалыг засварлах
Дуусах хугацаа: 2026.09.30
Энэхүү засвар шинэчлэлт хийгдсэнээр гарах бодит үр дүн:
Дээврийн асуудал болон шалны эвдрэл бүрэн арилж, тамирчид болон иргэд маань стандартад нийцсэн, аюулгүй, тав тухтай орчинд бэлтгэл сургуулилтаа хийх бүрэн боломж бүрдэнэ.
Стандартын шаардлагыг бүрэн хангаснаар бүсийн болон улсын чанартай томоохон уралдаан тэмцээнүүдийг орон нутагтаа өндөр түвшинд, саадгүй хүлээн авч зохион байгуулах давуу тал үүснэ.
⚠️ Санамж: Бүтээн байгуулалтын ажлын хугацаанд спорт заалны үйл ажиллагаа түр хугацаанд зогсох бөгөөд бид ажлын явцыг тухай бүр нээлттэй мэдээлэх болно.