09/21/2026 | Press release | Distributed by Public on 09/20/2026 22:14
Ханх суманд Нуурын бүсийн Урлаг спортын 4 сумын бага Наадам амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Алаг-Эрдэнэ, Хатгал, Арбулаг, Ханх сумын ахмадууд сайн туршлагаа солилцож, урлаг спортын төрлөөр өрсөлдөж нийт дүнгээр Алаг-Эрдэнэ сумын ахмадууд тэргүүллээ. Сумын хэмжээнд зохиогдсон арга хэмжээнд хамтран ИТХ, ЗДТГ, Соёлын төв, Бүрэнхаан хүүхдийн цэцэрлэг, ЕБС-ын удирдлагууд, ажилтан албан хаагчид дэмжлэг үзүүлж оролцсон..