07/23/2026 | Press release | Distributed by Public on 07/22/2026 23:53
Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус сургууль нь нийт 6753.0 мкв талбай бүхий гурван блок барилгаас бүрдэх бөгөөд:
• А блок - 38.4х15.0 метр хэмжээтэй, зоорьгүй, 3 давхар;
• Б блок - 15.0х21.0 метр хэмжээтэй, зоорьгүй, 3 давхар;
• В блок - 18.4х40.6 метр болон 30.0х18.0 метр хэмжээтэй хэсгүүдээс бүрдэх, зоорьгүй, 3 давхар барилга юм.
Өнөөдрийн байдлаар барилгын дотор заслын ажил болон гадна тохижилтын ажлууд үргэлжилж байна. Барилгын ажлыг 2026 онд бүрэн дуусган, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Барилга угсралтын ажлыг "Хөшиг-Уул" ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.