Ministry of Foreign Affairs of Mongolia

09/25/2026 | Press release | Distributed by Public on 09/24/2026 21:11

БОНДЫН ӨГӨӨЖИЙН ӨСӨЛТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИНД НӨЛӨӨЛЖ БАЙНА.

Олон Улсын санхүүгийн зах зээлд эрчим хүчний үнэ өсөж, АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд хүлээлтээс харьцангуй эерэг гарснаар инфляц болон бодлогын хүүгийн хүлээлт дахин өөрчлөгдөж байна. Үүний зэрэгцээ АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж олон жилийн өндөр түвшинд хүрээд байна.

Бондын өгөөж өсөх нь хөрөнгө оруулагчдын шаардлагатай өгөөжийг нэмэгдүүлж, Олон Улсын зах зээлээс эх үүсвэр татах өртөгт нөлөөлөх боломжтой. Мөн тогтмол өгөөжтэй үнэт цаасны өгөөж нэмэгдэх үед хүүгийн орлого өгдөггүй алт зэрэг активын хөрөнгө оруулалтын сонирхолд дарамт үүсдэг.

➡️ "Bloomberg"-ийн мэдээлснээр алт өмнөх арилжаагаар 1.7 хувиар буурсны дараа унц нь 4,290 ам.доллар орчимд хадгалагдаж, мөнгөний үнэ дөрвөн хувиар буурсан байна.

✅ "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Нийслэлийн төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтын бэлэн байдлыг хангах, төсвийн бус эх үүсвэрийн санхүүжилтийн бүтэц боловсруулах чиглэлээр ажилладаг. Энэ хүрээнд Олон Улсын хүү, бондын өгөөж, валютын ханш зэрэг зах зээлийн өөрчлөлтийг санхүүжилтийн өртөг, хугацаа болон эрсдэлийн нөхцөлтэй уялдуулан тооцох нь хөрөнгө оруулалтын шийдвэр, санхүүжилтийн бүтцийг оновчтой төлөвлөхөд чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: Bloomberg

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 25, 2026 at 03:11 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]