Ministry of Foreign Affairs of Mongolia

08/01/2025 | Press release | Distributed by Public on 08/01/2025 21:33

FOREIGN MINISTER B. BATTSETSEG MET THE MINISTER OF ECONOMIC AFFAIRS OF FINLAND

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Эдийн засгийн сайд Сакари Пуистотой 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон Засгийн газраас хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, түүнд тусгагдсан томоохон зорилтын талаар танилцуулж, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Финланд болон Нордикийн орнуудад нийлүүлэх боломжийн талаар санал солилцов.

Мөн хоёр талын хамтын ажиллагааг Финланд Улсын тэргүүлэх салбарууд болох ойжуулалт, ногоон хөгжил, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт тэлэх, харилцан ашигтай, бодит хамтын ажиллагаа өрнүүлэхэд үр дүнтэй хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох "Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт"-д Финландын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг оролцохыг урьж, "Монгол Улс, Европын Холбооны Бизнес, хөрөнгө оруулалтын форум"-ыг 10 дугаар сард Улаанбаатар хотод болох талаар мэдээллээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 01, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 02, 2025 at 03:33 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]