09/19/2025 | Press release | Distributed by Public on 09/19/2025 01:14
УЛААН-УУЛ СУМ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД 230 ОРЧИМ НЭР ТӨРЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНТЭЙ ОРОЛЦОЖ БАЙНА. "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаанд Улаан-Уул сумаас 28 иргэн, өрх, 2 нөхөрлөл , хоршоо оролцож байна. Үзэсгэлэнд сүүн ааруул, хурууд, сарлаг үхрийн ааруул, шар, цагаан тос, масло, өрөм, тараг, сүү, гоёл чимэглэл, дээл, шимийн архи, тайгын арц, эмийн ургамал, тан, шар сүүний чихэр, малын гаралтай бүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн гоо сайхны бүтээгдэхүүн, жимс, жимсэн бүтээгдэхүүн, мэхээр, сонгино гэх мэт бүтээгдэхүүнээ танилцуулж, борлуулж байна. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажлын хэсэг Засаг даргын захирамжаар байгуулагдаж сумын Засаг дарга Д.Батцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээ оролцож байна. Үүнд: БЗД-нар, ХААТ-ын мэргэжилтнүүд, Нийгмийн бодлого, нийгмийн ажлын мэргэжилтнүүд. Мөн өнөө жилийн тус үйл ажиллагаанд онцгой ач холбогдол өгч оролцогч иргэдээ зардал, төлбөргүйгээр үйлчилж, гадна талбайд худалдаа хийх боломжийн орчныг 100% ханган ажиллаж байна.