Ministry of Foreign Affairs of Mongolia

09/15/2025 | Press release | Distributed by Public on 09/15/2025 04:37

ACTIVITIES TO PROVIDE COMPREHENSIVE SUPPORT AND SERVICES TO ELDERLY PEOPLE WILL BE ORGANIZED

Ахмад настны тухай хууль шинэчлэгдэн батлагдаж энэ оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан ахмад үеийнхний нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн "Ахмад настанд цогц тусламж үйлчилгээ үзүүлэх" үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр, өнөөдөр нээлтээ хийлээ. Аймгийн хэмжээнд 13400 гаруй ахмад настан ажиллаж, амьдарч байна. Ахмадуудынхаа эрүүл мэндийг хамгаалах, сэтгэл зүйн болон нийгмийн идэвхийг дэмжих, асаргаа сувилгааны чанартай үйлчилгээ үзүүлэх нь нэн чухал юм. Энэ хүрээнд 2024 оноос эхлэн сумдын ахмадын хороодын дарга нарын цалин урамшууллыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тухай бүр нэмэгдүүлж байхаар шийдвэрлэсэн бөгөөд сумдын ахмадын хорооны үйл ажиллагааны зардлыг 2 дахин нэмэгдүүлж, иж бүрэн компьютероор хангасан билээ. Мөн 2025 онд Ахмадын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор орон нутгийн төсвөөс 140.0 сая төгрөгийг тус тус шийдвэрлээд байна. Ахмад настанд цогц тусламж үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг цаашид аймгийн хэмжээнд зохион байгуулах аймгийн Ахмадын хороо, хамтран ажиллах эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын хамт олонд ажлын амжилт хүсье.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 15, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 15, 2025 at 10:37 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]