Ministry of Foreign Affairs of Mongolia

09/03/2025 | Press release | Distributed by Public on 09/03/2025 20:47

“ҮЛГЭРЧ ӨВӨӨ, ЭМЭЭ” УРАЛДААНЫ УДИРДАМЖ

"ҮЛГЭРЧ ӨВӨӨ, ЭМЭЭ" УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, "Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье" уриатайгаар зохион явагдаж буй 38 дахь удаагийн намрын "Номын баяр" арга хэмжээний хүрээнд аймгийн төв номын сангаас "ҮЛГЭРЧ ӨВӨӨ, ЭМЭЭ" уралдааныг зохион явуулана.

ЗОРИЛГО:  Эмээ, өвөөгийнхөө арвин мэдлэг, амьдралын туршлага, үлгэр домгийн өв сангаас хүүхдэд өвлүүлэн үлдээх,  Хүүхдэд ёс суртахууны хүмүүжил, эх оронч үзэл, ахмад буурлыг хүндэтгэх уламжлалыг төлөвшүүлэх,  Үлгэрээр дамжуулан гэр бүлийн уур амьсгал, үе дамжсан харилцааг бататгах, номын сангийн сан хөмрөгийг уншигчдад таниулах, хойч үедээ үлдээх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлахад уг уралдааны зорилго оршино.

ЗОРИЛТ:  Хүүхдэд нас, сэтгэхүйд нь тохирсон үлгэр сонгон ярьж өгөх,  Үлгэрийн утга, сургамжийг ойлгуулахын зэрэгцээ хүүхдийг оролцуулах,  Ардын үлгэр, аман зохиол, ёс суртахууны болон адал явдалт үлгэрээс сонгох.

ХАМРАХ ХҮРЭЭ: 50-дээш насны өвөө, эмээ нар хүүхдүүдийн хамт оролцоно.

УРАЛДААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:  Сургамжтай, сонирхолтой, аль болох шинэ содон байх Үлгэрээ ярихдаа агуулгад нь тохирсон хувцас өмсгөлтэй байх. /Орчин тохижуулсан бол давуу тал болно/  Үлгэрийг онлайнаар видео хэлбэрээр Whatsapp: +97699424779 E-mail:[email protected] хаягаар тус тус хүлээж авна.  Үлгэр 4 минутаас хэтрэхгүй байх

БҮРТГЭЛ: Б.Ахтаны нэрэмжит төв номын санд 2025 оны 09 дүгээр сарын 04-15 хүртэл бүртгэнэ

ШАЛГАРУУЛАЛТ: 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 10:00 цагаас Б.Ахтаны нэрэмжит аймгийн төв номын санд

ШАГНАЛ: 1-р байр Өргөмжлөл, 300.000 төгрөг 2-р байр Өргөмжлөл, 200.000 төгрөг 3-р байр Өргөмжлөл, 150.000 төгрөг Тусай байр 2 тус бүр 100.000 төгрөг

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Б.Ахтаны нэрэмжит аймгийн төв номын сан

МЭДЭЭЛЭЛ АВАХ УТАС: 99423727, 99424779, 99413441, 99413736

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 03, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 04, 2025 at 02:47 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]