08/27/2026 | Press release | Distributed by Public on 08/27/2026 02:44
Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 16 дугаар хороо, Тоосгоны үйлдвэрийн зам дагуу үерийн ус зайлуулах суваг шуудуу хийлээ. Ингэхдээ уг замын 9 байршилд үеийн ус зайлуулах шүүрт худаг хийн газар доогуур 260м төмөр хоолойгоор холбов. Мөн энд 132м урт үерийн даланг барьж тус тус байгууллаа. Ингэснээр үерээр урсаж ирсэн лаг, шавар, чулуу авто замын зорчих хэсгийг хаах болон эвдрэл үүсэхээс сэргийлэх юм.