08/27/2026 | Press release | Distributed by Public on 08/27/2026 01:13
✅Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 432 дугаар шийдвэрийн дагуу тэтгэлэг төлөгч Ц.Х-аас 1 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Т.Н-д олгохоор шийдвэрлэсэн.
✅Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ц.Х нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг 14 жил 09 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон.
✅Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Ц.Х-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн.
✅Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 18482 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч Ц.Х-г 10 хоногийн хугацаагаар баривчилж, 20 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулав.