09/15/2025 | Press release | Distributed by Public on 09/16/2025 01:36
Сумын хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, Засаг дарга Д.Батцэнгэл, ИТХ-ын дарга Г.Эрдэнэбилэг, орлогч дарга У.Адъяа нар ЕБС-ийн хичээлийн шинэ байр, хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Сумын ЗДҮА-ны хөтөлбөрт тусгагдсаны дагуу ЭЕШ-д өндөр амжилт үзүүлсэн дараах багш сурагчдыг шагнаж урамшууллаа. ЭЕШ- д хамгийн өндөр оноо ТНУ-ны хичээлээр авсан төгсөгч А.Саруулыг сумын Засаг даргын жуух бичиг, 500.000 төгрөгөөр А.Саруулын багш ТНУ багш Э.Дариймааг аймгийн тэргүүний ажилтан тэмдэг, 500.000 төгрөгөөр тус тус шагнаж урамшууллаа. Улмаар Засаг дарга хэлсэн үгэндээ багш, сурагчдын сурлагын ахиц амжилтыг ахиулах зорилгоор жил бүр өндөр амжилт үзүүлсэн багш, сурагчдыг шагнаж урамшуулахаа илэрхийлэв.
Сумын хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, Засаг дарга Д.Батцэнгэл, ИТХ-ын дарга Г.Эрдэнэбилэг, орлогч дарга У.Адъяа, нийгмийн ажилтан Г.Амаржаргал нар хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаатай холбоотой нэг гэр бүлээс олуулаа суралцдаг, дэмжлэг шаардлагатай 15 өрхийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл гардуулсан байна.
Сумын хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, Засаг дарга Д.Батцэнгэл Бүжинхэн хүүхдийн цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Сумын ЗДҮА-ны хөтөлбөрт тусгагдсаны дагуу хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих зорилгоор өнөө жил 2 настай анх СӨБ-д хамрагдаж байгаа сурагчдын анги, багш н.Сийлэнбөөр, Д.Түмэнбаяр нарт 500.000 төгрөгөөр тоглоом, сургалтын хэрэгсэл авах эрхийг гардууллаа. Хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа, Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв.
Ийнхүү сум орон нутгийн удирдлагын зүгээс хичээл сургалтын үйл ажиллагаатай холбогдуулан Хүүхэд хамгаалал, гэр бүл нийгмийн зорилтот бүлгийг дэмжих ажлын хүрээнд ОНХСангийн санхүүжилтээр 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийн дэмжлэгийг үзүүлж ажилласан байна.