08/17/2026 | Press release | Distributed by Public on 08/16/2026 19:23
1️⃣Авто зогсоолыг түр хаана:
1.Нарантуул ОУХТ,
2.Дүнжингарав худалдааны төв,
3.Шинэ 100 айл худалдааны төвийн авто зогсоолыг бүрэн хаана.
❗Иймээс эдгээр худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэд хувийн автомашинаар очихоос зайлсхийж, нийтийн тээвэр ашиглах эсвэл зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөхийг хүсье.
2️⃣Зөвхөн нийтийн тээвэр болон онцгой албаны тээвэр нэвтэрнэ:
1.Дүнжингарав захын баруун урд уулзвараас Дүнжингаравын гудамжийг Зүүн Жанжин 1-р гудамжтай холбосон уулзвар хүртэл;
2.Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараас Өгөөмөр захын зүүн урд уулзвар хүртэл;
3.Нарантуул ОУХТ-ийн баруун урд уулзвараас Дүнжингарав захын баруун урд уулзвар хүртэл авто зам хязгаарлалттай.
❗Эдгээр хэсгээр хувийн автомашинтай зорчих боломж хязгаарлагдах тул иргэд ойр орчмын өөр чиглэл, нийтийн тээвэр, явган хөдөлгөөнийг сонгохыг хүсье.
3️⃣Нийтийн тээврийн нэмэлт богино эргэлтийн автобусны чиглэл нэмэгдэнэ:
1.Офицер - Нарантуул - Дүнжингарав чиглэлд,
2.120 мянгат - Хоумплаза - Нарантуул - Дүнжингарав чиглэлд явна.
Иймд иргэд та бүхнийг замын хөдөлгөөний түр зохицуулалтад хүлээцтэй, найрсаг хандаж, зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөхийг уриалж байна.
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ
#UNCCD #COP17Mongolia